2008-07-24
uitgar
Яг одоо гадаа бороо зөөлөн шивэрч байна… Сэтгэл дахь хайрын дурсамжийг минь сэдрээн асгарч байна… Нэг л мэдэхэд чиний орон зай миний зүрхнээс бага багаар арчигдаж чамаас зөвхөн гэгээн дурьтгал дурсамж л үлдэн тэртээ алс хязгаарт хамтдаа байсан хайрын шилтгээн үлгэрийн юм шиг л сүүмэлзэнэ. Мөрөөддөг байсан гэгээн хүслүүд тэнд гунигтай инээмсэглэх шиг санагдаж зүрх минь хүчтэй цохилон чамайг хичнээн их санаснаа ухаарах ухаарал ч надаас нисэх шиг…. Жаргалтай байж дээ хамтдаа байсан мөч бүхэн эрхлэн нялуурч чамайгаа тэврэн ганцхан чи минийх гэсэн нүдний чинь харц… Мартагдахгүй би мэднээ бас дахин ирэхгүйг ч мэдэх шиг.. Чамдаа гэрэл гэгээтэй сайн сайхныг хүсээд л би намартаа нисдэг шувууд шиг өөрөө нисэн одсон ч сэтгэлийн минь учигт яг одоо харуусах сэтгэл төрж байна… Ганцаардалтайгаа гар барин гуниглан суух энэ агшин, хэдий чи надтай ойрхон ч гэсэн чамд хүрж боломгүй гомдлын хана аймшигтай юм… Зөвхөн чам руу гэх сэтгэлийг нисэн одсоныхоо дараа л би эргэн хараад дэндүү хүчтэй мэдэрсэн нь юутай харуусмаар вэ? Энэ бүхний ганц үнэн би чамд хайртай байж.. Чамайг би хайрладаг байж… Бардамнасан сэтгэлээ ч гишгэн чам руу тэмүүлсэн ч чиний сэтгэл тэртээ холд мөн л ганцаардлыг ч үл хайхран завгүй ертөнцөд өөрийгөө торгоох шиг санагдана. Бүтсээн анхны хайр минь бүтсэн бүтээгүй биш бүтсэн бүрэнхий сэтгэлийн эргэлзээнд бүдгэрчихсэн юм. Асаах гэрлийг хаанаас хайхаа ч би мэдэхгүй хайхаасаа ч эмээн байна. Чамайгаа би хүлээдэг байлаа хамтдаа байсан мөчүүдээ эргэн санаад бүхнийг итгэлийн галаар өрдөөд ирнэ гэж хүлэээдэг байлаа… Харин чи яг над шиг би чам дээр нисэн очихгүй шиг хүлээлтийн харгуй дээр бас зогсоо юм болов уу?
Сэтгэгдэл:


taalagdaj bna,
chinii bichsen taalagdlaa, minii statustai ih oirhon bolohoor ch iluu taalagdaj bgaa bhaa, bicheerei. unshij baiya.
Бичсэн: Зочин цаг: 22:14, 2009-07-08 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax